images

Өвөр Монголын “Торгоны замын аялал” үзэсгэлэн худалдаа Улаанбаатарт болно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-06-23


  Өвөр Монголын бизнес эрхлэгчдийн “Торгоны замын аялал” үзэсгэлэн худалдаа энэ сарын 27-29-ний хооронд Улаанбаатар хотын "Mbank Arena"-д болох гэж байна. Энэ нь Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, БНХАУ-ын Өвөр Монголын Худалдааны танхим хамтарч жил бүр  зохион байгуулдаг уламжлалт арга хэмжээ юм. Үзэсгэлэн худалдаанд хоёр улсын 200 орчим бизнес эрхлэгч оролцохоор бүртгүүлсэн байна. Цахим худалдааны сүлжээ, эрүүл мэнд, аялал жуулчлал, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, барилга, барилгын материал үйлдвэрлэлийн төлөөлөгчдийн хэлэлцүүлэг болон нүүр тулсан уулзалтууд болох бөгөөд уг арга хэмжээний үеэр Монгол, Хятадын оролцогчид дээрх салбаруудад хөрөнгө оруулах, хамтран ажиллах сонирхлоо илэрхийлжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.