“Korea” их сургуулийн оюутнуудын 6.7 хувь нь монгол
Чихэнд чимэгтэй
2025-06-20
Өмнөд Солонгосын гурван шилдэг их сургуулийн нэг “Korea university”-д энэ онд суралцаж байгаа гадаад оюутнуудын 6.7 хувь нь монголчууд байна. Тэд гадаад оюутнуудын дунд эзлэх хувиараа Хятадын дараа хоёрдугаарт орж байгаа юм. 2025 онд тус сургуулийн сургалтын бүх түвшинд олон улсын 4635 оюутан байгаагийн 52.5 хувь нь хятад аж. Харин монголчууд 6.7 хувь буюу 310-уулаа байна. Монголын дараа Малайзын оюутнууд 4.4 хувийг эзлэх бол үлдсэн 36.4 хувь нь дэлхийн бусад орны иргэд ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.