images

Монгол улсын Өмнөд Солонгосоос авсан импортын бараа есөн хувиар өсчээ


   Өмнөд Солонгосын хөдөө аж ахуй, хүнсний бүтээгдэхүүний экспорт 2025 оны эхний хагаст 6.67 тэрбум доллар болж өмнөх оны мөн үеэс 7.1 хувиар нэмэгдсэн байна. Тус улсын Газар тариалан, хүнс, хөдөөгийн яамны мэдээлснээр энэ нь түүхэн дээд амжилт болж байгаа аж. Тэгвэл Монгол болон Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн гишүүн Армени, Казахстан, Молдав, Орос, Узбекистан руу гаргасан экспорт нь есөн хувиар нэмэгджээ. Харин нийт экспортын бүтээгдэхүүнээс борлуулалт нь огцом өссөн бүтээгдэхүүн бол бэлэн гоймон, амтлагч, зайрмаг, тахианы мах юм. Мөн Хойд Америк руу 1.03 тэрбум, Европын холбооны улсууд болон Их Британи руу 1.5 тэрбум долларын бүтээгдэхүүн нийлүүлсэн байна.

Эх сурвалж: “Yonhap” агентлаг.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.