Архангай аймагт наймдугаар сар хүртэл морин тойруулгын уралдаан болно
Чихэнд чимэгтэй
2025-07-01
Архангай аймаг өнгөрөгч сарын 25-наас эхлэн “ARA CUP” богино зайн морин тойруулгын уралдааныг олон улсын стандартын дагуу цувралаар зохион байгуулж эхэллээ. Уралдаан долоо хоног бүрийн лхагва, бямба гараг бүр "АРА Комплекс" цогцолборт болох бөгөөд наймдугаар сар хүртэл үргэлжилнэ. Морьдыг дөрвөн насны ангиллаар уралдуулж байгаа бөгөөд зургаагаас дээш настай хүүхдүүд унаж байгаа ажээ. Цувралын төгсгөлд шилдэг морьдын "Гран-При" уралдааныг хийснээр эцсийн ялагчийг тодруулах аж. Мөн уралдааны гараа тус бүрийн тэргүүн байрын эзнийг зөв таасан үзэгчдэд дэмжигч байгууллагын нэрэмжит бэлэг гардуулна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.