Хонконг: Залуу улс төрч эмэгтэй гоо бүсгүйн тэмцээнд оролцож болох уу?
Анд нөхдийн мэдээ
2025-06-26
Хонконгийн нэгэн дүүргийн Иргэдийн хурлын гишүүн, 24 настай эмэгтэй гоо бүсгүйн тэмцээнд оролцохоор болсон нь улс төрийн хүрээнд маргаан дагуулаад байна. “South China Morning Post” (SCMP) сонины мэдээлснээр, Сай Кун дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүн, 24 настай залуу улс төрч Анжел Цун гоо бүсгүйн тэмцээнд оролцохоор болсноо мэдэгдсэн бөгөөд энэ талаараа “TVB City” телевизэд ярилцлага өгсөн байна. Анжел Цун нь “Ардчилсан шинэчлэл холбоо” (DAB) намын гишүүн бөгөөд 2023 оны сонгуулиар гарч ирсэн хамгийн залуу улс төрч ажээ. Тэрбээр 2018 онд Их Британийн нэр хүндтэй их сургуулийг орхиж нутагтаа ирээд Бээжингийн их сургуулийн Улс төрийн сургууль, Гуанхуагийн төрийн удирдлагын сургуулийг дүүргэсэн байна. Түүнийг гоо бүсгүйн тэмцээнд түрүүлсэн тохиолдолд улс төрчийн суудал нь хэвээр хадгалагдах эсэх талаар Дотоод хэрэг, залуучуудын асуудал эрхэлсэн сайд Алис Мак Мэй Куэн “Хүн бүр хүлээсэн үүргээ үнэнчээр гүйцэтгэх ёстой гэсэн зарчим одоо ч хэвээр” гэжээ. Мөн нэрээ нууцлахыг хүссэн DAB намын гишүүн хэлэхдээ "Иргэдийн төлөөлөгчид маш завгүй ажилладаг, өөр зүйлд цаг зарах боломж бараг байдаггүй. Энэ хүн гоо бүсгүйн тэмцээнд оролцох завтай байгаа нь сайн зүйл биш" гэсэн байна. Харин түүний нам гишүүнээ гоо бүсгүйн тэмцээнд оролцохыг дэмжиж "Бид түүний олон талын сонголтыг хүндэтгэнэ, элдэв хориг саад тавихгүй. Тэмцээндээ амжилт гаргана гэдэгт итгэж байна" гэжээ. Гэтэл үүний дараахан намын тэргүүн Гари Чан "Цун гишүүн шийдвэрээ эргэж харах хэрэгтэй. Хонконгийн засгийн газар болон ард иргэдийн итгэлийг хөсөрдүүлэхгүй байж Иргэдийн хурлын гишүүний үндсэн үүрэгтээ үнэнч байвал зохино" гэж мэдэгдсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.